Америкад ирээд хийх ёстой 10 зүйл

1. Social Security Number (SSN) авах

Төрийн үйлчилгээ, ажил, банкны бүртгэлд зайлшгүй шаардлагатай тул аль болох хурдан SSN-д хамрагдах өргөдлөө өгнө.

2. Оршин суух хаяг (address) баталгаажуулах

USPS дээр бүртгүүлж, шуудангаа хүлээж авах хаягаа тодорхой болгоно.

3. Банкны данс нээх

Chase, Bank of America, Wells Fargo гэх мэт том банкуудын debit card нээж өдөр тутмын хэрэглээний мөнгөө хадгалах.

4. Утасны дугаар авах

T-Mobile, AT&T, Mint Mobile зэрэг компаниудаас сим карт авч, утасны дугаартай болох.

5. Эрүүл мэндийн даатгал авах

Оюутны визтэй бол сургуулиас өгдөг, бусад тохиолдолд marketplace эсвэл түр хугацааны даатгал авна.

6. Гэр орон түрээслэх / олох

Craigslist, Zillow, Facebook Marketplace дээр байр хайх. Зарим нь SSN шаардахгүй.

7. Орон нутгийн ID эсвэл жолооны үнэмлэх авах

DMV-д хандаж state ID эсвэл driver's license авах боломжоор судална.

8. Нийтийн тээвэр ашиглах / карт авах

Вашингтон ДС, Нью-Йорк, Лос Анжелест нийтийн тээвэр маш чухал. Метро, автобусны карт (SmartTrip, MetroCard) авах.

9. Хэрэгцээт дэлгүүрүүдээ мэдэх

Walmart, Costco, Amazon, Mongolian Store гэх мэт газруудаар анхан хэрэгцээ хангах.

10. Нийгмийн харилцаа тогтоох

Монголчуудын группт нэгдэх, клуб, цагаачлалын зөвлөгөө, англи хэлний сургалт зэргийг судлах.

Doordash аппыг хэрхэн оновтой зөв ашиглах гарын авлага