🚘 Америкт жолооны үнэмлэх (Driver’s License) яаж авах вэ? 🇺🇸
Шинээр ирсэн Монголчууддаа зориулсан товч гарын авлага 👇
📌 Алхам 1: Бүрдүүлэх бичиг баримт
✅ Passport + виза
✅ I-94 (www.cbp.gov сайтаас татаж авна) - F1 оюутан бол шаардлаггүй.
✅ Social Security Number (эсвэл SSN байхгүй бол "ineligible letter")
✅ Хаягийн нотолгоо (түрээсийн гэрээ, utility bill, онлайн захиалга order гэх мэт)
📌 Алхам 2: Permit (сургалтын үнэмлэх) авах
📝 Теоретик шалгалт (knowledge test) өгнө
🗣 Англи хэл дээр, зарим мужаас хамаарч Монгол хэл дээр ч өгч болно
📚 DMV-ийн вебсайтаас шалгалтын материалаа урьдчилж уншаарай
📌 Алхам 3: Road test-д бэлдэх
🚗 Permit-тай болсныхоо дараа жолоодлогын дадлага хийх
🛣 Авто сургуульд суралцах эсвэл туршлагатай хүнээр заалгах
🛣 Монгол жолооны үнэмлэх байгаа бол заавал авч очих
✅ Шалгалтын цаг захиалж, жолооны практик тест өгнө
📌 Алхам 4: Жинхэнэ Driver’s License авах
🎉 Тест амжилттай өгвөл шууд үнэмлэх олгоно (түр үнэмлэхийг газар дээр нь өгдөг, жинхэнэ хувилбарыг шуудангаар илгээдэг)
📍 Анхаарах зүйлс:
- Муж бүрт шалгалтын дүрэм, бичиг баримтын шаардлага өөр байж болно
- DMV-ийн албан ёсны сайтаас тухайн мужийн нарийн зааврыг шалгаарай
🌐 Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.mongolads.com сайтаас удахгүй үзэх боломжтой болно!
📩 Хэрэв танд асуулт байвал бидэнд чатаар бичээрэй, туслахад бэлэн!
#Mongolads #DriverLicense #АмерикМонголчууд #ЖолооныҮнэмлэх #АмериктАмьдрах