Жолооны үнэмлэх хэрхэн авах вэ?

🚘 Америкт жолооны үнэмлэх (Driver’s License) яаж авах вэ? 🇺🇸

Шинээр ирсэн Монголчууддаа зориулсан товч гарын авлага 👇

📌 Алхам 1: Бүрдүүлэх бичиг баримт

✅ Passport + виза

✅ I-94 (www.cbp.gov сайтаас татаж авна) - F1 оюутан бол шаардлаггүй.

✅ Social Security Number (эсвэл SSN байхгүй бол "ineligible letter")

✅ Хаягийн нотолгоо (түрээсийн гэрээ, utility bill, онлайн захиалга order гэх мэт)

📌 Алхам 2: Permit (сургалтын үнэмлэх) авах

📝 Теоретик шалгалт (knowledge test) өгнө

🗣 Англи хэл дээр, зарим мужаас хамаарч Монгол хэл дээр ч өгч болно

📚 DMV-ийн вебсайтаас шалгалтын материалаа урьдчилж уншаарай

📌 Алхам 3: Road test-д бэлдэх

🚗 Permit-тай болсныхоо дараа жолоодлогын дадлага хийх

🛣 Авто сургуульд суралцах эсвэл туршлагатай хүнээр заалгах

🛣 Монгол жолооны үнэмлэх байгаа бол заавал авч очих

✅ Шалгалтын цаг захиалж, жолооны практик тест өгнө

📌 Алхам 4: Жинхэнэ Driver’s License авах

🎉 Тест амжилттай өгвөл шууд үнэмлэх олгоно (түр үнэмлэхийг газар дээр нь өгдөг, жинхэнэ хувилбарыг шуудангаар илгээдэг)

📍 Анхаарах зүйлс:

  • Муж бүрт шалгалтын дүрэм, бичиг баримтын шаардлага өөр байж болно
  • DMV-ийн албан ёсны сайтаас тухайн мужийн нарийн зааврыг шалгаарай

🌐 Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.mongolads.com сайтаас удахгүй үзэх боломжтой болно!

📩 Хэрэв танд асуулт байвал бидэнд чатаар бичээрэй, туслахад бэлэн!

#Mongolads #DriverLicense #АмерикМонголчууд #ЖолооныҮнэмлэх #АмериктАмьдрах

Green Card / H1B / Оюутны визтэй хүмүүст зөвлөгөө